MIG Daatgal
Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал

“Легал дата” ХХК-ийн зүгээс өмгөөлөгч Таны Өмгөөллийн тухай хуулийн 14.1.14-т заасан “мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах” үүргээ биелүүлэх үйл ажиллагааг хялбарчилж proger.mn вэб сайтаараа дамжуулан Даатгагчтай Даатгалын гэрээг цахим хэлбэрээр байгуулах, даатгалын хураамжийг цахимаар төлөх боломжийг бүрдүүллээ. Та манай уг үйлчилгээг ашиглахын тулд бидэнд нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй.

Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан тухай мэдээлэл тухайн өмгөөлөгчийн Прогэр дэх профайл хуудаст тавигдаж, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа, хариуцлагын илэрхийлэл болж харагдах болно

Даатгалын зүйл нь даатгуулагч мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн ур чадвар дутагдсанаас болон санамсар болгоомжгүйн улмаас үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд хуулийн дагуу хүлээх хариуцлага байна.
Даатгуулагчийн ажил мэргэжлийн алдаа, мэргэжлийн ур чадвар дутагдсанаас болон санамсар болгоомжгүйн улмаас өмгөөллийн үйл ажиллагаанд алдаа гаргах; Даатгуулагч үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хангаж ажиллаагүйгээс учирсан хохирол, зардал; Даатгуулагч үйлчлүүлэгчдээ эрх зүйн буруу зөвлөгөө өгсний улмаас учирсан хохирол, зардал; Энэхүү даатгалын гэрээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Даатгуулагчийн гэрээнд заагдсан байр, ажил үүргээ гүйцэтгэж буй газарт үйлчилнэ;
Даатгалын үнэлгээг даатгуулагчийн ажил үүргийн онцлог, ажилласан жил, туршлага, цар хүрээ, үйлчилгээний чиглэлээс хамааруулан харилцан тохиролцож тогтооно.
0.3%-1.0%
Нөхөн төлбөрийн нэхэмжлэл; Даатгалын тохиолдол бий болсныг нотлох баримтууд, эд мөрийн баримтууд; Даатгалын тохиолдол бий болсон, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон шүүхийн шийдвэр; Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардлын баримт; Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн ёс зүйн хариуцлагын хорооны тодорхойлолт буюу дүгнэлт; Шаардлагатай бусад баримт, мэдээлэл;
Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон; Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн; Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол; Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
Хаяг
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-хороо Амарын гудамж-29 Сан Бизнес Центр, 402 тоот.

Email: [email protected]

Утас: 99915239

Үйлчилгээний нөхцөл Нууцлалын журам, бодлого

© 2022-2023. Легал дата ХХК. All Rights Reserved
facebook instagram youtube twitter